快捷搜索:  test

Цахим орон зайн аюулгүй байдлыг ха

 БНХАУ-ын Жэжянь мужийн Үжэнь хотод болж буй Дэлхийн интернэтийн асуудлаарх VI форумын үеэр орчин үеийн интернэтийн хэрэглээ, аюулгүй байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар улс орнуудын удирдах түвшний түшмэд, сайд нар хэлэлцэж байна.
Цахим орон зайн аюулгүй байдал, хамтын ажиллагааны сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-ын Цахим орчны асуудлаарх мэргэжилтнүүдийн улсын хорооны тэргүүн Ван Циньмин онцлохдоо дэвшилтэт, ухаалаг технологи, техникийг ард олны амьдрал, хэрэглээг сайжруулахад ашиглах, нийгэмд тулгарч буй асуудлыг технологийн дэвшлийн тусламжтайгаар шийдэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт энэ чиглэлийн бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл барьж байгаагаа тодотгожээ. Үүний зэрэгцээ хүний эрх, оюуны өмчийг цахим орчинд хамгаалах, мэдээллийн хяналтгүй байдлаас үүдсэн гэмт хэргээс сэргийлэх нь чухал гэдгийг мөн онцолсон байна.
ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Рашид Алимов “Даяаршиж буй дэлхий ертөнцөд цахим орон зайд аюулгүй байдлыг хангахын тулд улс орон, хүн ард бүрийн нийтлэг эрх ашигт нийцэх ерөнхий  журам, баримтлах зарчим, шаардлагатай тохиолдолд дагаж мөрдөх хэм хэмжээг бий болгох нь чухал ” гэжээ.
Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн IV  хувьсгалын эрин үеэд бие бидээ боломж олгож, хамтдаа хөгжихийн тулд бүс нутгаас үл хамааран хамтран ажиллах, бие биенээ дэмжих шаардлагатай Мальдивийн Холбоо харилцаа, шинжлэх ухаан, технологийн сайд Али Салих мөн өгүүлж буй.
Дашрамд, энэ сарын 20-ноос эхэлсэн Дэлхийн интернэтийн асуудлаарх VI форум гурван өдөр үргэжилж, ухаалаг технологи, техник, хиймэл оюун ухаан, зүйлийн интернет, үүлэн технологийн салбарын мэргэжилтнүүд, улс орнуудын сайд нар чуулж, олон чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

您可能还会对下面的文章感兴趣: